Цалингаа голж, төрийн ордныг хуучин, хүйтнийг гайхсан Т.Доржхандын орлого гишүүн болсноор ₮13 саяас ₮91 сая болж НЭМЭГДЖЭЭ

2025 оны 11 сарын 04

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон Т.Доржхандын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Түүний хувьд  улс төрийн түүх нимгэнтэй. 2016 оноос эхлэн С.Ганбаатарын угшилтай Хөдөлмөрийн үндэсний намд удирдах зөвлөлийн даргын алба хашиж, анх 2020 онд Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрогт нэр дэвшиж, гишүүн болсон. 

Тэрбээр өдгөө ХҮН-ын даргын албан тушаал хашдаг. Төрийн ордны босгоор алхсан анхны өдрөөсөө буюу гишүүний үнэмлэхээ авахдаа пүүз өмсөж, ангийнхнаасаа "онгойрсон" нь  олны шүүмжлэл, магтаал дагуулсан юм.

Чуулганы хуралдаан дээр архагуудтай "ам зөрж",  ангийнхнаасаа хэмнэлт хийхийг шаардаж ирсэн ч цаанаа түүнийг, ХҮН-ыг МАН-ын утсан хүүхэлдэй гэж харах хүмүүс улс төрийн хүрээнд олон.

Т.Доржханд гишүүнийн хөрөнгө орлогын мэдүүлгийн тухайд 2021 онд хамгийн бага орлоготой гишүүдийн тоонд бичигдсэн. Тухайлбал, түүний жилийн орлого 13  сая төгрөг байжээ. 

Товчхондоо, Т.Доржхандын орлого нь гишүүн болсноор 13 саяас 91 сая төгрөг болж нэмэгджээ.

Тухайлбал тэрбээр "УИХ-ын гишүүн боллоо гээд айхтар дархан эрх, ямба эдлээд байсан юм алга. Авдаг цалин бага байна. Миний өмнө ажиллаж байсан байгууллагын хоёр цагийн цалинг л өгч байна. Маш бага байна. Орчин бол хуучин байшин байна. Өвөлдөө гишүүд паар тавиад суудаг нь үнэн шүү дээ" гэсэн юм. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮91 сая
Гэр бүлийн орлого: ₮116 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум  /Орон сууц-1, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮25 сая  /Суудлын жижиг машин,Nissan, Nissan маркийн нийт хоёр тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮10 сая /Адуу-12/
Газар: ₮50 сая /ЭЭзэмших-0.7га/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮90 сая
Хадгаламж: ₮25 сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666188
0 эможи

Зочин
2025-11-04 22:13
Энэ нэг юмыг Бангладеш хүн гэж боддог байсан чинь монголоор яриад байсан ш дээ? Хэ хэ.
Зочин
2025-11-04 14:32
хөгийн мөнгөний шуналшдээ энэ гар
Зочин
2025-11-04 14:10
Ene baliar iiv zailuulmaar yuma
keyboard_arrow_up