УИХ-ын гишүүний 12 сарын ТЭТГЭМЖИЙГ ЦУЦЛАХ саналыг байнгын хороод хэлэлцэж байна

2025 оны 11 сарын 04

Arslan.mn

Яг одоо ТББХ, ӨБХ-ны хамтарсан хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тэтгэмжийг цуцлах саналыг хэлэлцэж байна.

Иргэн Ц.Батболдын зүгээс “УИХ-ын гишүүдэд олгодог тэтгэмжийг цуцлах тухай” саналыг цахимаар гаргаж, түүнийг нь 100 мянга гаруй иргэн дэмжсэн билээ. Улмаар ийн Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэхээр болоод байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүд бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг. Эсвэл бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгогддог хуулийн зохицуулалт бий.

Монгол Улсын Их хурлын тухай хууль:

41 дүгээр зүйл.Гишүүний бүрэн эрхийн баталгаа

41.9.Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшийн хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно гэж заажээ.

Ташрамд дурдахад, өмнөх УИХ-ын 76 гишүүний 30 гаруй нь дээрх тэтгэмжийг авах хүсэлт гаргасан бөгөөд зарим нь сайн дураар татгалзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666181
1 эможи

Хариу
2025-11-04 12:18
Гишүүд гэж бүтэхгүй гарууд шүү. Ямарч мэдлэг чадвар байхгүй байж популист зүйл ярьж, нам дагаж явсаар гишүүн болчихдог. Тэгээд давуу эрх эдлээд, маш өндөр цалин аваад хийж ажилгүй, хор найруулж, хувийн халаасаа дүүргэдэг гарууд даа. Ер нь Монголд УИХ байх хэрэгтэй юм уу. Ийм гишүүд байхад УИХ байх ч хэрэг алга
keyboard_arrow_up