Парламентад “тодорч чадахгүй“ яваа Б.Бейсен гишүүн ₮878 саяын 3 ОРОН СУУЦ, ₮55 саяын ХАДГАЛАМЖТАЙ

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа УИХ-ын гишүүн Б.Бейсений 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр "Хүний гавьяат эмч" цол хэргэмтэй нэгэн. Түүний хувьд Баян-Өлгийн аймгийн эмнэлгийн их эмчээс, Эрүүл мэндийн газрын дарга болтлоо дэвшиж, парламент руу зам татуулсан хүн. Гэхдээ парламентад хоёр дахь удаагаа сууж байгаа ч парламентад "тодорч чадахгүй" л өдийг хүрэв.
Ингэхдээ АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Бейсенд хэрэг бүртгэл нээж, Нийгмийн даатгалын санд их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл 2022 онд шуугиулж байв. Улмаар 2022 оны хавар Б.Бейсенд холбогдох уг хэргийг прокурорт шилжүүлсэн боловч түүнээс хойш сураг алдарчихаад байгаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бейсен Баян-Өлгий аймагтаа хамгийн том “Бэйс-Шипа” гэх хувийн эмнэлэгтэй. Б.Бейсен өөрөө “Бэйс-Шипа” эмнэлгийнхээ зөвлөх эмчээр ажилладаг. Харин охин Б.Ботажан нь “Бэйс-Шипа” эмнэлгийнхээ ерөнхий мэс заслын эмчээр, охин Б.Маралдын нь дотрын их эмчээр, охин Б.Тохмейл нь зүрх судасны их эмчээр, бэр Х.Айгерим нь лабораторийн их эмчээр тус тус ажилладаг.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮87 сая
Гэр бүлийн орлого:₮268 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮878 сая /Орон сууц-2, Амины орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮230 сая / Toyota, Land Cruiser 200, Toyota, Land Cruiser 200 маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮18 сая /Үхэр-23/
Газар: ₮40 сая /Эзэмших-1500м2-2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮3,5 сая
Хадгаламж: ₮55 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0сая гэж мэдүүлжээ.
