Гишүүн болтлоо “крандуулсан” М.Ганхүлэгийн орлого нь ₮90 сая болж, ₮60 саяар НЭМЭГДЖЭЭ
Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа улс төрд гарсан ч олонд танигдаагүй, УИХ-ын гишүүн М.Ганхүлэгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Улс төрийн шахааны томилгоо хийгдэх явдал тасардаггүй. Үүний тод жишээ бол М.Ганхүлэг гишүүн болсон. Учир нь түүний эхнэр Ж.Учрал нь саяхан гэхэд татаасаар "ЭТТ" ХК-нд ажилд орсон нь олны шүүүмжлэлийг дагуулж байсан удаатай. Гэхдээ М.Ганхүлэгийн хувьд улс төрд өөрөө ч татаасных. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүн гэгддэг бөгөөд гэнэт л ХХААХҮ-ийн дэд сайд, улмаар гишүүн болтлоо “крандуулсан” гэхэд болно.
Түүний хувьд жүжигчин Г.Ундармаагийн “U film” Уран бүтээлийн нэгдэл болон “Түмэн хишигтэн”-д ажиллаж байсан намтартай аж.
Тэрээр түүний орлого 2023 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд байхдаа 32 сая төгрөг байсан бол гишүүн болсноор 60 сая төгрөгөөр нэмэгдэж, 90 сая болжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮90 сая
Гэр бүлийн орлого: ₮38 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮459 сая /Орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮24 сая /Toyota, prius Alpha маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮170 сая /Сайн үүлдрийн хонь -2, Хурдан удмын адуу-10, Ямаа-150, Үхэр-20, Хонь-150/
Газар: ₮15 сая /Өмчлөх-700м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮106 сая
Хадгаламж: ₮86 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮188 сая гэж мэдүүлжээ.









