Намдаа томордог Д.Энхтүвшиний орлого гишүүн болсноор ОГЦОМ БУУРСАН ч ₮4 тэрбум хөрөнгө боруулсны орлоготой болжээ
Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа жагсаалтаар парламентын гишүүн болсон Д.Энхтүвшингийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нь “MCS”-ийн Дэд ерөнхийлөгчөөр 25 жил ажилласан. Мөн “MCS”-ээс 12 тэрбум төгрөгийн авлагатай гэгддэг. Засгийн газрын бодлогыг байнга эсэргүүцдэг тэмцэгч, хэнээс ч, юунаас ч айдаггүй баатар болоод байгаа гишүүдийн нэг. Тиймдээ ч ганц ч үг ган хийдэггүй байснаас нь харахад тэр яалт ч үгүй том эзэнтэй, баталгаатай артай болж, улс төрд хөл нийлүүлсэн гэдэг. Тэр ч үнэн ортой.
Түүнийг ард түмний хардгаар гоё Шарк. Боловсролтой, хөрөнгөтэй, ардын дундаас төрсөн… гэхчлэн. Гишүүн болоод Төсөв шүүмжилсэн нь хүмүүст бүр ч таалагдав бололтой. Шударга байна гэж. Ард түмэн ийм л Их хурлын гишүүнийг хүссэн гэж. Гэхдээ наад хүссэн чинь ард түмэн та нарынх биш өөрийн хүнийх байж болзошгүй том эрх ашиг түүнтэй хамт байнга яригддаг.
Тэрээр түүний орлого гишүүн болсноор 344 сая төгрөгөөс 111 сая болж, түүний гэр бүлийн орлого 530 саяас 30 сая төгрөг болж буурсан гэж мэдүүлжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮111 сая
Гэр бүлийн орлого: ₮30 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮4 тэрбум
Орон сууц барилга байгууламж: ₮7,2 тэрбум /Орон сууц-3, Хашаа байшин-1, Авто зогсоол-3, баригдаж дуусаагүй орон сууц, барилга байгууламж-2/
Тээврийн хэрэгсэл: ₮270 сая /Toyota, Land Cruiser 200, Porsche, Cayenne, Toyota, Alphard маркийн 3 төрлийн машинай /
Мал аж ахуй:₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮7 тэрбум
Бэлэн мөнгө: ₮450 сая
Авлага: ₮12 тэрбум
Зээл: ₮308 сая гэж мэдүүлжээ.









