Ардын намын хамгаалагч гэгдэх жагсаалтын Б.Баярбаатар гишүүн ₮990 саяын 3 ОРОН СУУЦ, ₮489 саяын үнэлгээтэй МАЛТАЙ

2025 оны 10 сарын 08

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа жагсаалтаар парламентын гишүүн болж, улмаар Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргын суудалд тухалсан Б.Баярбаатарын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд төдийлөн танил бус Б.Баярбаатар нь Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан нэгэн.  Өөрөөр хэлбэл, хөшигний цаана МАН-ын хамаг зүйлийг хийдэг нэгэн гэхэд болно. 

Камерийн өмнө гарах асар дуртай тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр “Намхан төрсөн нь миний буруу” гэж хэлсэн олны шүүмжлэлийг дагуулж байв. Төрийн ордонд сэтгүүлчид тойруулаад байнга яриа өгч харагддаг тэрбээр Тусгаар тогтнолын ордонд намынхаа ухуулагчийнхаа ажлыг хийж Төрийн ордонд намын хурал ярьсаар сууна_

Намтраас нь харвал, тэрбээр МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар 2020 оноос эхлэн ажиллаж байгаа юм байна. УИХ-ын 2024 оны сонгуульд тус намаас жагсаалтаар парламентын гишүүн болж, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга болсон юм байна. 

Гавьяа шагнал гэвэл, ганц “Алтангадас” одонтой, гадаад хэлгүй гэж parliament.mn сайт дээр намтар нь байна. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮73 сая
Гэр бүлийн орлого: ₮20 сая
Орон сууц барилга байгууламж: ₮990 сая /Орон сууц-3, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮440 сая / Lexus 570, Nissan Patrol маркийн хоёр тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮489 сая /Хурдан удмын адуу-7, Хонь-430, Адуу-13, Үхэр-8/
Газар: ₮24 саяын үнэлгээтэй нийт 3 газартай

  • Эзэмших-331м2-1,
  • Эзэмших-607м2-1,
  • Эзэмших-750м2-1

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮100 сая
Хадгаламж: ₮51 сая
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665814
0 эможи

Б.Баярбаатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up