Цахилгааны үнэ нэмүүлээд зогсохгүй хүүхдийн мөнгөөр оролдож буй С.Цэнгүүн ₮440 саяар үнэлэгдэх 2 ОРОН СУУЦТАЙ

2025 оны 10 сарын 07

Arslan.mn

Өнөөдөр байнгын хорооны хуралдааны үеэр УИх-"ын гишүүн С.Цэнгүүн "Хүүхдийн мөнгийг больё гээд хэлчих зоригтой хүн алга. Жилд 1 их наяд төгрөг хэрэглээний зардал болоод гараад байна. Нэг л их сайхан сэтгэлтэй хүмүүс" гэсэн нь олны дургүйцлийг хүргэж буй.

Түүний хувьд анх эрчим хүчний реформтой холбогдуулан УИХ-д лобби бүлэг байгуулагдахад Шадар сайд Т.Доржхандын ахалсан, эрчим хүчний салбарыг шинэчлэх ажлын хэсэгт Эрчим хүчний реформд олон нийттэй харилцах ажлыг ахалж байв.  Энэ үед эрчим хүнчий реформ ярьж цахилгааны үнийг нэмүүлсэн гол батаарын нэг гэхэд болно.

Бүр үүгээр ч зогсохгүй, олны анхааралд үргэлж байсаар ирсэн эрчим хүчний салбарын тухай болсон болоогүй зүйл ихээр ярьж, олны танил болсон гэхэд хилсдэхгүй. Энэ арга барил нь таалагдсан бололтой ихэнх ажлын хэсэгт багтаж, ярих "моод"-оо үргэлжлүүлсэн. 

Гэтэл удалгүй Эрчим хүчний реформын үндэсний хорооноос гарахаа мэдэгдсэн. Шалтгаан нь, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 8 тэрбум төгрөг төсөвлөснийг гэнэтхэн мэдсэн, мэдээд цочирдон хүлээж авч, ажлын хэсгээс гарлаа гэх тайлбар ч хийж байв. 

Түүний аав С.Саруулсайхан нь цахилгаан халаалтын "Атмор" гэж компанитай. Товчхондоо УИХ-ын гишүүн С.Цэнгүүний хамаарал бүхий хүний компани нь барилга, цахилгаан халааалтын системийн салбарт ажилдаг аж. Үүнээс харахад С.Цэнгүүн гишүүн яагаад Эрчим хүчний реформын үндэсний хорооноос гарсан нь тодорхой болох биз. 

Тэгвэл  цахилгааны үнэ нэмүүлээд зогсохгүй хүүхдийн мөнгөөр оролдож буй УИХ-ын гишүүн С.Цэнгүүний  2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮35 сая
Гэр бүлийн орлого: ₮570 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮440 сая  /Орон сууц-2, хашаа байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮30 сая  /Toyota, Prius маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮29 сая
Хадгаламж: ₮31 сая     
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665793
1 эможи

Зочин
2025-10-08 08:48
Хаа газрын сүнс сүг шиг муухай эмүүд яахаараа төрийн толгойд гардаг байнаа. Ёстой луйвраар олсон мөнгөнийхөө хүчинд л нэг муу юм болдог байх даа.Ядахдаа ямар ч царай муутай хүйтэн нүүртэй юм бэ.
Зочин
2025-10-07 17:39
энэ авгай,цахилгааны үнэ нэмүүлээд одоо сэтгэл чинь амарсан уу ард түмнийг хуурч мэхлээд тог тасарсан хэвээрээ оюл байгааа
zochin
2025-10-07 16:54
Цэнгүүн минь дээ зслуу улс тёрчиын хувьд зүшээрд үнэнийг яриараадай
keyboard_arrow_up