Хөл дүүжлэх унаагүй “хамгийн ядуу“ жагсаалтын С.Одонтуяа гишүүн ₮798 саяын үнэлгээтэй 3 ОРОН СУУЦТАЙ
Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа БОУАӨ-ийн сайд асан, жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон С.Одонтуяагийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр түүний орлого гишүүн болсноор 169 сая төгрөгөөс 70 сая төгрөг болж буурсан гэж мэдүүлжээ.
Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, хэд хэдэн удаа сайдын суудалд тухалсан, УИХ-ын гишүүнээр 3 дахь удаа сонгогдсон түүний хөрөнгө орлогын мэдүүлэг үнэмшил төрүүлсэнгүй.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮70 сая
Гэр бүлийн орлого:₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮798 сая /Орон сууц-3/
Тээврийн хэрэгсэл: ₮₮0 сая
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮10 сая /Эзэмших-0.07га/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮9,8 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮₮0 сая гэж мэдүүлжээ.
Тэрбээр өөрөө АН-ын угшилтай ч түүний нөхөр Г.Өлзийбүрэн МАН-ын гишүүн. Энэ утгаараа 2012-2016 онд АН төр барьж байх үед С.Одонтуяагийн нөхөр ганцаараа МАН-аас Газрын тосны газрын даргаар томилогдож байв.









