Том татаастай гэгддэг Н.Алтаншагай гишүүн болсноор орлого нь ₮96 сая болж нэмэгдэж, ₮415 саяын хөрөнгө борлуулсны орлоготой болжээ
Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа Сонгинохайрханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Алтаншагайн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр түүний орлого гишүүн болсноор 45 сая төгрөгөөс 96 сая төгрөг болж нэмэгджээ. Мөн өнгөрсөн жил 415 сая төгрөгийн Хөрөнгө борлуулсны орлоготой болжээ.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай улс төрд тун богино хугацаанд томорсон, том татаастай нэгэн. Түүнийгээ дагаад хөрөнгө нь ч нэмэгдсэн байна. Тухайлбал, 2017 онд Н.Алтаншагай Засаг даргын орлогч байхдаа 20 сая төгрөгийн жилийн орлоготой, гэр бүлийн орлого нь 9.6 сая, 150 сая төгрөгийн нийтийн нэг орон сууцтай, 17 сая төгрөгийн нэг автомашин гэж орлогоо мэдүүлж байж.
Угтаа бол улстөрчид, бизнесийнхэн хөрөнгө чинээ нь нэмэгдэх тусам, хурдан удмын адуутай болж, түүгээрээ хөрөнгийн эх үүсвэрээ далдалдаг жишгийг ч УИХ-ын гишүүн Н.Алтаншагай тойрсонгүй.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮96 сая
Гэр бүлийн орлого: ₮13 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮415 сая
Орон сууц барилга байгууламж: ₮550 сая /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮140 сая /Hyundai, Sonata 7 ,Kia Sportage Crossover маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮125 сая /Үхэр-5, Адуу-20, Адуу-40/
Газар: ₮12 сая /Эзэмших-699м2-1, Эзэмших-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮50 сая
Хадгаламж: ₮25 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮16 сая гэж мэдүүлжээ.
Түүний ажилласан байдал:
- 2008-2011 онд Нийслэлийн Монгол Ардын намын хороо, Улс төрийн ажилтан
- 2011-2012 онд Нийслэлийн Монгол Ардын намын хороо, Зохион байгуулалтын хэлтсийн дарга
- 2011-2017 онд Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын намын хороо, Дэд дарга
- 2017-2018 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын орлогч
- 2018-2020 онд Нийслэлийн Монгол Ардын намын хороо, Дэд дарга
- 2020-2024 онд Сонгинохайрхан дүүрэг, Засаг дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн









