Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох асуудлыг баасан гарагт хэлэлцэнэ

2025 оны 10 сарын 06

Arslan.mn

Уламжлал ёсоор даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Мөн Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааныг товложээ.

Мөн энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсөв болон дагалдах хуулиудын хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилнэ. Пүрэв гарагт Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх болох Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665758
0 эможи

keyboard_arrow_up