Б.Баасандорж: УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж сайдыг чөлөөлөх, томилох асуудлыг хэзээ хэлэлцэхийг товлоно

2025 оны 10 сарын 03

Arslan.mn

УИХ өнөөдөр хуралдсангүй.

Тодруулбал, УИХ-ын байнгын хорооноос Тамхины хяналтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт болгож хойшлуулах санал гаргасан учраас өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан байхгүй гэв.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос сэтгүүлчид мэдээлэл авлаа. 

Тэрээр "УИХ-ын тухай хуульд заасны дагуу парламентаар ямар асуудал хэлэлцэх вэ гэдгийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баталдаг. Энэ зөвлөлийн саналыг үндэслээд УИХ-ын дарга тов тогтоодог. 

Өнөөдөр чуулганаар хэлэлцэх байсан тогтоолын төслийг О.Батнайрамдал гишүүнээр ахлуулсан Хянан шалгах түр хороо хэлэлцээд ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх санал гаргасан. Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх байсан хоёр асуудлыг хоёуланг нь Байнгын болон түр хорооноос хойшлуулсан гэсэн үг.

Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцээд хэзээ хэлэлцэх товыг нь тогтооно. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдахаар энэ тов тодорхой болно." гэв. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665739
0 эможи

Зочин
2025-10-03 21:23
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000.00USD (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00USD
keyboard_arrow_up