Б.Заяабал гишүүн болсноор өөрийнх нь орлого буурсан хэдий ч “ТЭГ“ байсан гэр бүлийн орлого нь ₮39 сая болж НЭМЭГДЖЭЭ

2025 оны 10 сарын 02

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа  УИХ-ын гишүүн Б.Заяабалын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр түүний орлого гишүүн болсноор 63 сая төгрөгөөс 55 сая төгрөг болж буурсан ч сүүлийн 4 жил "ТЭГ” буюу орлоггүй байсан гэр бүл нь 39 сая төгрөгийн орлогтой болж, өмнө нь үнэт эдлэлгүй гэж мэдүүлж байсан түүний хувьд 50 сая төгрөгийн ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ болжээ.

Түүний хувьд ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа төсвийн хөрөнгөөр сугалаа явуулж, шагналд нь хурдан удмын даага, үнэтэй хөөрөг бэлэглэсэн нь олны шүүмжлэлд өртсөн. Мөн түүнийг төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, зугаалж цэнгэсэн гэх үндэслэлээр АТГ шалгаж байсан  удаатай.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮55 сая
Гэр бүлийн орлого: ₮39 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮395 сая  /Орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮40 сая  / Суудлын жижиг машин,Audi, Q7 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮5 сая /Өмчлөх-07га-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮50 сая
Хадгаламж: ₮14 сая 
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮1 сая гэж мэдүүлжээ.

 "Ай Си Трэйд" компанид 1000, Эрдэнэс Таван Толгой компанид 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг гэжээ.

Түүний ажлын туршлагын хувьд

  • 1999-2000 онд УИХ-ын гишүүний туслах,
  • 2002-2005 онд Өрхийн Амьжиргааг дэжих хөтөлбөрийн төслийн ажилтан,
  • 2008-2009 онд Түлш эрчим хүчний яамны хэлтсийн дарга,
  • 2009-2010 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны газрын дарга,
  • 2010-2012 онд Төрийн өмчийн хорооны газрын дарга, Төрийн өмчийн хорооны дарга
  • 2012-2015 Санхүүгийн зөвлөх, УИХ-ын гишүүний зөвлөх
  • 2015-2019 Татварын Ерөнхий Газрын дэд дарга, Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665725
0 эможи

keyboard_arrow_up