Г.Лувсанжамц: Үнэхээр баримт нь байгаа бол сонгууль, намын дарга, сайдын суудлаас үл хамаарахгүй ярь л даа
Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц " МАН-ын Хяналтын хороо болон Б.Энхбаяр гишүүн хоёр аль аль нь арай түргэдсэн байх. Б.Энхбаяр гишүүн хоёр дахиа сонгогдсон, ХЗДХ-ийн сайд хийж байсан хүн. "Болзошгүй" гэсэн байдлаар намын даргын өрсөлдөөний үеэр гарч ирж ярьсан. Онцгүй юм. Мөн намын хяналтын хороо арай түргэдсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Үнэхээр баримт нь байгаа бол сонгууль, намын дарга, сайдын суудлаас үл хамаарахгүй ярь л даа. Юун төлөө бид 126-уулаа болсон юм бэ?"
УИХ-ын гишүүн байна уу, дарга байна уу хэнд ч хамаагүй хүнтэй хүн шиг л харьцах ёстой. Миний зүгээс "Эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ" гэж хэлж байж арай намжсан. Сүүлд сонсоход Ж.Чинбүрэн сайд уучлалт гуйна гэж хэлсэн юм шиг байсан." гэв.









