“Олонд танигдаагүй“ Л.Соронзонболдын орлого нь гишүүн болсноор ₮281 саяас ₮1,3 тэрбум болж ОГЦОМ НЭМЭГДЖЭЭ
Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа төрд гарсан ч олонд танигдаагүй, УИХ-ын гишүүн Л.Соронзонболдын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр түүний орлого УИХ-ын гишүүн болсноор 281 сая төгрөгөөс 1,3 тэрбум төгрөг болж ОГЦОМ НЭМЭГДЖЭЭ. Учир нь 2023 онд буюу сонгуульд нэр дэвших үед жилийн 281 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байжээ.
Cаяхан гэхэд Л.Соронзонболд тэргүүтэй Зүүн бүсийн гишүүд “Тамын 50 км“ замын засварыг эхлэхдээ тайз засаж, асар бэлдэж, урлагийн номер сонсож, лам хуралдуулан үг хэлж найрласан нь олны дургүйцлийг хүргэж байсан билээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮1,3 тэрбум
Гэр бүлийн орлого: ₮135 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮153 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,9 тэрбум /Орон сууц-1, Зуслангийн байшин-1, Хашаа байшин-1, баригдаж дуусаагүй орон сууц, барилга байгууламж-1/
Тээврийн хэрэгсэл: ₮127 сая / Toyota, Highlander, Hyundai, Santa Fe маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮62 сая /Адуу-20, Үхэр-18/
Газар: ₮350 сая /Эзэмших-628м2-1, Эзэмших-699м2-2, Өмчлөх-840м2-1 нийт 4 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮281 сая
Хадгаламж: ₮744 сая Бэлэн мөнгө: ₮67 сая
Авлага: ₮594 сая
Зээл: ₮137 сая гэж мэдүүлжээ.









