“Нүүрсний хэрэг“-т шалгагдаж буй Н.Наранбаатарын орлого гишүүн болсноор 32 саяас ₮95 сая болж НЭМЭГДЖЭЭ

2025 оны 10 сарын 01

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа паралментад 2 дахь удаагаа сонгогдсон  УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр УИХ-ын гишүүн болсноор түүний жилийн орлого 32 сая төгрөгөөс 95 сая төгрөг болж, гэр бүлийн орлого 19 саяас 172 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ.

Түүнийг бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Н.Наранбаатар гишүүн “УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзүүлэхгүйгээр шалгуулмаар байна. Манай тойрог гишүүнгүй болох гээд байна. Өмнөговь аймгаас хоёр гишүүн сонгогдсон. Хоёулангийнх нь бүрэн эрхээсээ түдгэлзчихээр тэр тойрогт ажиллах төлөөлөгч байхгүй болно. " гэж тайлбар хийсэн нь олны шүүмжлэлд өртөж байсан удаатай.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮95 сая
Гэр бүлийн орлого: ₮172 сая
Хөрөнгө борлуулсны орлого:₮0 сая 
Орон сууц барилга байгууламж: ₮770 сая   /Орон сууц-2, Зуслангийн байшин-1, Авто зогсоол-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮85 сая  /Суудлын жижиг машин, Hyundai, Sonata V маркийн  тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮119 сая /Эзэмших-0.05га-1, Өмчлөх-750м2-4, Эзэмших-3500 м2-1 нийт 6 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮77 сая
Хадгаламж: ₮32 сая 
Авлага: :₮0 сая 
Зээл:  ₮74 сая гэж мэдүүлжээ.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг "нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татсан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665695
0 эможи

Зочин
2025-10-01 16:48
Нүүрсчидийн хэрэг АН МАН харгалзахгүй нам дарагдсан шүү, Энхбаярыг эд нар томилуулахгүй л дээ
Н.Наранбаатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up