Эмч, багшийн цалин, ахмадын тэтгэврийг судлах ажлын хэсэг байгуулахыг дэмжив

2025 оны 9 сарын 30

Arslan.mn

Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн 2025.09.30 хуралдаанаар 

  • Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 
  • 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, 
  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, 
  • Монгол Улсын 2026 оны төсөв, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдөл буюу иргэн Б.Номингоос ирүүлсэн эмч, багш нарын цалинг нэмэхийг судлах ажлын хэсэг байгуулах, байнгын хорооны тогтоолын төсөл, нийтийн өргөдөл, гомдлын системийг сайжруулах журам батлах зэрэг асуудлыг хэлэлцэв.

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, 2026 оны Төсвийн тухай хуулиар Засгийн газар төсвийн урсгал зардлыг ДНБ-ий 24 хувьд барих хязгаар тогтоосон. Энэ дагуу ирэх оны төсвийн урсгал зардлын хэмжээ 24.6 их наяд,  нийт зарлага 32.9 их наяд төгрөг байна. 

Багш нарын цалинг 25 хувиар нэмэхэд төсөвт 560 тэрбум төгрөг, цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3.3 их наяд төгрөг хэрэгтэй. 2025 оны төсөвтэй харьцуулахад төсөвт зохицуулалт хийх, тэнцвэржүүлсэн орлогыг нэмэх үндэслэл одоогоор байхгүй. 

Зардлыг нэмбэл суурь тэнцлийн 2 хувь ашигтай байна гэсэн заалт алдагдана. Тиймээс тэтгэвэр тэтгэмж, цалин нэмэх, тэтгэврийн зээлийн хүүгийн хэмжээг багасгах боломжгүй гэж  холбогдох яамд мэдээлэв. 

Сангийн яам шаардлага хангахгүй, үр ашиггүй төсөл оруулж ирсэн яамд, төсвийн ерөнхийлөн захирагч нар руу төслүүдийг буцаах хэрэгтэй. 2026 оны төсөвт тусгахаар Сангийн яаманд нийт 14 их наядын төсөл хөтөлбөрүүд ирснээс 3.2 их наядын төсөл хөтөлбөрийг авсан. Нийт 682 тэрбум төгрөгийн шаардлага хангахгүй төсөл хөтөлбөрүүдийг төсвөөс хасах хэрэгтэй зэрэг саналуудыг гишүүд гаргалаа.

ЭМД-ын шимтгэл төлж байгаа иргэд болон төрөөс даатгалыг нь хариуцдаг иргэдийн хоорондох ЭМД-ын зөрүү 500 тэрбум төгрөг байдаг. Тиймээс даатгалын тогтолцоог сайжруулах хэрэгтэйг салбарын сайд тайлбарлав. Ингээд санал хураахад иргэн Б.Номингоос ирүүлсэн өргөдлийн дагуу эмч, багш нарын цалинг нэмэхийг судлах ажлын хэсэг байгуулахыг байнгын хорооны гишүүдийн олонх буюу 73 хувь дэмжлээ. 

Мөн Нийтийн өргөдөл, гомдлын системийг сайжруулах журам батлах тухай байнгын хорооны тогтоолын төслийг дэмжив.

Эх сурвалж: МАН-ын бүлэг 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665681
1 эможи

keyboard_arrow_up