Г.Лувсанжамц: Арай ч дээ, Сангийн яам, ЭХЯ арван жилийн хүүхдийн боловсролгүй шалгуур үзүүлэлт оруулна гэх юу байхав дээ

2025 оны 9 сарын 30

Arslan.mn

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Арван жилийн хүүхдийн боловсролын л юм ярья даа. Эрчим  хүчний сайд дээр 455 тэрбум төгрөг байгаа. Сэргээгдэх эрчим хүчний  суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэсэн зорилго тавьсан. Юугаар хэмжих вэ? гэсэн КИЛОМЕТР гэж тавьж байгаа байхгүй юу. "ВАТТ"аар хэмждэггүй юм уу? Километр гээд юуг хэмжих гэж байгаа юм.

Хөгжлийн төлөвлөгөө, төсөв хоёрын шалгуур үзүүлэлтийн хавсралт хоорондоо уялдахгүй байна. Тэгэхлээр бид нар төлөвлөж ч чадахгүй байна. Төсөвлөж ч чадахгүй байна гэсэн үг.

Татвар төлж байгаа ард түмэн, хувийн хэвшлийг доромжлоод байгаа юм уу? Арай ч дээ, Сангийн яам, ЭХЯ арван жилийн хүүхдийн боловсролгүй шалгуур үзүүлэлт оруулна гэх юу байхав дээ" гэж хатуухан шүүмжлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665668
1 эможи

keyboard_arrow_up