Крандуулж гишүүн болсон Ч.Номин ₮15 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ, ₮24 тэрбумын АВЛАГАТАЙ, ₮2 тэрбумын БЭЛЭН МӨНГӨТЭЙ
Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа Соёлын сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Номингийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Соёлын сайд асан түүний хувьд хөрөнгө, орлогоороо парламентын гишүүдийг тэргүүлдэг. Тэрбээр нийтийн зориулалтын 8 орон сууц, үйлчилгээний зориулалттай 6 үл хөдлөх хөрөнгө, гурван авто зогсоол эзэмшдэг.
Гэтэл түүний аав Л.Чинбат ХААДС-гаас нэг тэрбум төгрөгийн зээл авч, түүнийгээ эргэн төлөөгүй олон жил болсон нь олны дургүйцлийг төрүүлээд байсан билээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮262 сая
Гэр бүлийн орлого: ₮700 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮355 сая
Орон сууц барилга байгууламж: ₮15,8 тэрбум /Орон сууц-8, Авто зогсоол-3, Үйлчилгээний зориулалттай барилга-6 /
Тээврийн хэрэгсэл: ₮841 сая /Tesla, Model Y, Nissan, Patrol, Toyota, Alphart маркийн нийт 3 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮13 сая /Эзэмших-3550м2-1, Эзэмших-625м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮750 сая
Хадгаламж: ₮1,8 тэрбум /дотоод/ 330 сая /гадаад/ Бэлэн мөнгө: ₮2 тэрбум
Авлага: ₮24 тэрбум
Зээл: ₮5,1 сая гэж мэдүүлжээ.









