Г.Занданшатар: Нийт дүнгээр иргэдэд НӨАТ-ын 560 тэрбумын орлогыг нь буцааж өгнө. 4 ам бүлтэй айл НӨАТ-аас жилд 2.5 сая төгрөг авна

2025 оны 9 сарын 26

Arslan.mn

Ерөнхий сайд Г.Занданшатарын УИХ-ын асуулгын цаг эхэллээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар "Төсөвт дундаж давхаргаа бодох бодлогын хүрээнд НӨАТ-ын буцаан олголтыг 2-5 хувь болгох замаар нийт НӨАТ төлөгчдийн 75-80 хувьд нь өгөөжтэй шинэ хэлбэрийг оруулж ирж байна.

Дөрвөн ам бүлтэй гэр бүл 2.5 сая төгрөг буцааж авах боломжтой. Нийт иргэдийн 80 хувь нь сард сая төгрөг хүртэл худалдан авалт хийж байна. 20 хувь нь чинээлэг хэсэг байж болно. Орлого багатай хэсгээ дэмжсэн төсөв болсон. Зөвхөн НӨАТ-аар жишээ авахад ийм. 

Цаашдаа цогц бодлогууд хэрэгжүүлнэ. 100 хоногт энэ бүгдийг өөрчлөх боломжгүй" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665623
0 эможи

keyboard_arrow_up