Жагсаалтын 18-д эрэмбэлэгдсэн Х.Баасанжаргалын орлого гишүүн болсноор ₮40 саяар нэмэгдэж ₮80 сая болжээ

2025 оны 9 сарын 26

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа  УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр түүний орлого гишүүн болсноор 47 сая төгрөгөөс 80 сая төгрөг болж  нэмэгджээ. 

УИХ-ын сонгууль бол ёндоо юм гэдгийг утгаар нь харуулж, жагсаалтын 18-д эрэмбэлэгдэн парламентын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигч бол Х.Баасанжаргал юм. Тэгэхийн учир нь намдаа 2-хон жил ажиллаад л жагсаалтын 18-д эрэмбэлэгдэн УИХ-д сонгогдсон түүнээс “Хэдэн төгрөг өгч, жагсаалтад дээгүүр бичигдсэн бэ” гэх асуултыг тавьсан байдаг. Өөрөөр хэлбэл, аз, ёндоо гэгч түүнд ингэж л ивээл хишгээ хайрласан.

УИХ-д сонгогдсоныхоо дараа Х.Баасанжаргал гишүүн Төрийн ордон дахь албан өрөөнийхээ дугаарын талаар жиргээд олон нийтийн шүүмжлэлтэй тулж байв.

Тэрбээр “Дугаараасаа болж хэд хэдэн хүнд гологдож ирсэн өрөө минь…Зүглэхэд цээртэй боловч төрийн үйл хэрэг өдөр тутам явагдаж, олон сайхан аавын хүү зөв замдаа ороод гарсан газар. Би бол өрөөтэй болсондоо бөөн баяр, өмгөөлөгчийн ажлын утга учрыг мэдэрч байсан газартай (Цагдан хорих 461-р хаалттай анги) ижил дугаартай болохоор нь голох биш билэгшээж орлоо." гэж жиргэсэн юм. Дээрх жиргээнээс үүдэлтэйгээр "Жагсаалтын 461" гэж ч тодотгох нь бий.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮80 сая
Гэр бүлийн орлого: ₮85 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮80 сая
Орон сууц барилга байгууламж: ₮337 сая /Орон сууц-1, авто зогсоол-1/
Тээврийн хэрэгсэл: ₮174 сая  / Toyota, Prius , Toyota, Land Cruiser 200 маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮15 сая  /Үхэр-17, Адуу-2/
Газар: ₮45 сая /Эзэмших-700м2-1, Өмчлөх-1999м2-1, Өмчлөх-2000м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮10 сая
Хадгаламж: ₮31 сая 
Авлага: ₮89 сая
Зээл:  ₮100 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665616
1 эможи

Хуульч
2025-09-26 14:35
Та нар ямар өө хайгаад ийм л гарч ирэв үү. Хүнийг харлуулах гээд ядчих юмаа
Иргэн
2025-09-26 14:33
Харин орлогоо нэмж чадаагүй, ядуу гишүүдийнх нь нэг юм бишүү.
keyboard_arrow_up