М.Нарантуяа: Улсын мөнгөөр АСЕМ хийсэн ч барьсан барилгууд нь яагаад MCS-ынх болчихдог бэ

2025 оны 9 сарын 25

Arslan.mn

УИХ-ын гишүүн М.Нарантуяа өөрийн цахим хуудаснаа "Өмнө нь Монголыг 30-н гэр бүл удирддаг, баздаг гэх мэт юм хараад нээрээ инээд хүрээд солиотой юм гэж боддог байлаа. Гэтэл одоо юу вэ гэдэг шиг нээрээ л 30 ч биш бараг 3-н гэр бүл базчихдым бишүү гэж бодогдох..." гэж байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Би нэг зүйлийг бүүр гайхаад байх юм…

Сая 2 хоногийн өмнө, Ерөнхий Сайд Үндэсний Баялгийн Санг овоо явуулах ажлыг эрчимжүүлэх хүрээнд гээд Баялгийн санд нэмэр болох үүрэгтэй этгээдүүдийг дууджээ.

За тэгсэн аль 2024 оны 4-р сараас хэрэгжиж эхэлсэн энэ санг дэмжиж оролцоогүй байдаг яасан бүрэн эрхэт бүдүүн хошногот нөхдүүдэв, Баялгийн эзэд нь хэнүүс юм, хэн бэ юу вэ гээд хартал өнөөх л MCS, ЭНЕРЖИ РЕСУРС, МАК нтр ирцгээжээ!

За тэгснээ  Монголын баялгийг яаж яваад ямар замаар эзэмшчихсэн юм бүү мэд өнөөх л олигархууд монополууд чинь “За яахав наад Баялгийн Санд чинь нэгдэж дэмжиж болох л юм” ухааны юм ярьчихсан, зарим нэг нь бүр “манайх яахав нийт ордынхоо тэдэн хувийг хуулийн дагуу гэвэл яахав төрдөө өгье” мөгье болчихсон шааж явхын...

Ямар хуулийн дагуу хэзээ яаж Монголын баялгийн хувь хувьцааг завшсан бэ гэхээр хариулт 0, өгсөн эзэн байхгүй, ямар ч хуулийн баримт байхгүй!

Күй энчодоо хэний юмыг ямар замаар авчихаад, хэний юмыг хэнд өгөх гээд гайхуулаад байгаан бэ

За тэгсэн MCS-н цагаан захтай хулгайч чинь ярьж байнаа… Монголын Баялаг дэлхийн зах зээлд бараг хэрэггүй хог байсныг бүтэн жил гаран дэлхийгээр тэнэж хөрөнгө оруулагчдыг татах гэж өчнөөн гуйлга түүлэг болон авчирч эргэлтэнд оруулсан асар их бүтээн байгуулалт хийсэн нтр гэнэ. Бид л баялаг гэж бодоод баясаад байснаас биш дэлхийд нээх хэрэгтэй биш хог шахуу юм байгаад байсныг хөдөлгөөнд оруулсан юм байх өө

За тэгээд тэд нар баялаг бүтээгч юм гэнээ.

Жишээ нь газрын хэвлийд бэлэн байгаа нүүрс болон бусад байгалийн элемэнтийг олборлож зарж байна. ( за мэдээж тоног төхөөрөмж өчнөөн ажил ойлгомжтой! Мэдэхгүй биш мэдээд байна) Гэхдээ гол бүтээгдхүүн гэгдэх жишээ нь энэ нүүрсийг Оджаргал эхнэртэйгээ эвцээд хүүхэд төрүүлдэг шиг өөрсдөөсөө нүүрс нтр төрүүлж гаргаад ч юм уу оргүй хоосонд тарьж ургуулаад баялаг бүтээгч болсон юм уу?

Угаасаа газар дор байж байсан л үнэ цэнтэй баялаг биш бсн юм уу?

Баялаг бүтээгч Баялаг Олборлогч 2-оо ялгаж салгаж ойлгох цаг нь болжээ Монголчуудаа!!!

Байгальд ургасан жимсийг түүж зардаг хүмүүс өөрсдийгөө баялаг бүтээгч гэхгүй байгаа биз?!?

Ай яг л тэр зарчим!

Байгальд бэлэн байсан юмыг ухаж авчихаад бүтээгчийн дүрд тоглохгүй ээ!

За тэгээд Монголын энэ их баялгийг эдгээр олигархууд зарж үрээд олсон ашгаараа бүгд Монголын эмзэг асуудлууд дээр дөрөөлөөд бизнес босгочихсон!!!

Яагаад ч юм хотын дан А зэрэглэлийн бүсийн газар нутгууд тэднийх болдог, тэрэн дээр хамгийн дээд зиндааны гэгдэх хотхон, барилга, эмнэлэг сургууль, ундаа усны үйлдвэр баригддаг. Эмнэлэг сургууль нь чанартай ч үнэ ханш ямрыг мэднэ биздээ?!? Энгийн иргэн бол зүглэлтгүй. Одоо бүр банк, карго бүр эгээ л гуанз хүртэл хийх нь холгүй байгаа байх шүү!

Улсын мөнгөөр АСЕМ хийсэн ч барьсан барилгууд нь MCS-нх болчихдог нтр

Өмнө нь Монголыг 30н гэр бүл удирддаг баздаг гэх мэт юм хараад нээрээ инээд хүрээд солиотой юм гэж боддог байлаа. Гэтэл одоо юулт вэ гэдэг шиг нээрээ л 30 ч биш бараг 3н гэр бүл базчихдым бишүү гэж бодогдох!!!

За тэгээд MCS-н троллууд баялаг бүтээгч ажлын байр бий болгогч, шилдэг татвар төлөгч нтр гэж хуцалддаг юм!

Монголын баялгийг олборлож байгаа бол татвар төлөх нь үүрэг юм! Харин татвараас хуулиар халхавчлан зайлсхийсэн баримтууд тун удахгүй ажлын хэсгийн дүгнэлтүүдээр ил болно!!!

Ингээд баялаг гээч нь хэдхэн улс төрчид болон тэдний угжны эздийн хоол болоод иргэд нь ядуу улаараа, байгаль дэлхий нь сэглэгдээд, улс орон нь өрөнд орж өтөнд баригдаад, төрөх хүүхэд нь хүртэл өртэй төрөөд байхаар хэн итгэл найдвартайгаар баялгаа олборлоо гэх юм бэ?!?

Ядарсан иргэд нь хоорондоо биесээ хэмлэхдээ сайн, баялгийн хулгайч нар нь элитийн дүрд тоглож хэдэн троллуудаа услаад тэд нар нь баялаг бүтээгч гэж дөргүй шүтээд байвал жинхэнэ мөхөл нээх холгүй шүү!!!

Үнэхээр асар их газар нутаг баялгийн эх үүсвэр нөөцтэй байж 3-хан сая хүмүүсийг нээрээ ингэж дорой амьдруулна гэдэг үнэхээррр супер хулгайч нар юмаа л гэж гайхаж байна даа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665579
1 эможи

Bundmaa
2025-09-26 03:10
Naaraag odoo l ih hurald jagsaaltaar orsond bayrlalaa.
Зочин
2025-09-25 20:48
Байгалийн баялгийг хууль, дүрмийн дагуу захиран зарцуулж байсан уу.Татвар хураамжаа ашигласан хэмжээгээрээ төлсөн үү.гээд олон асуудал яригдсаны дараа дээрх нөхдүүдтэй гэрээ хийх хэрэгтэй шүү дээ.
Зочин
2025-09-25 11:48
100 хувь үнэнийг голоор нь хэллээ. Нөгөө Троллын долоогч нар нь төлбөртэйгээр хараар будаж доромжилж эхэлнээ
иргэн
2025-09-25 11:02
ХУЛГАЙЧ ХУВАЛЗ НАРЫГ МАШ ЗӨВ ҮНЭНГ ХЭЛЖ ХАРА ЗОРИГТОЙ ХУРЦ БАЙГААРАЙ
иргэн
2025-09-25 10:39
үнэн шүү
Зочин
2025-09-25 10:29
Үгүй ээ яахав Элбэгдоржид бэлэглэсэн бэлэг Элбэгээ нь нутгаасаа дайжаад зугатсан болохолр жинхэнэ эзэн нь авч байгхх биз Байгалын баялагийг төрий томчуудттай хувааж идэж байгаа баячууд үйлийн үрээ хэзээ нэгэн цагт эдлэнэ ш дээ Хүний амьдрал өчүүхэн
keyboard_arrow_up