Б.Энхбаяр: Х.Булгантуяа дарга дэг зөрчсөн
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Цэц энэ асуудлаар шийдвэр гаргавал Б.Баасандорж дарга та улс төрийн хариуцлага хүлээхэд бэлэн байна уу гэдгийг би одоо протколд үлдээмээр байна. Дандаа улс төрийн асуудлаар орж ирж худлаа тайлбар хийдгээ боль. УИХ-ын дэд дарга Х.Булгантуя санаатай хууль зөрчөөгүй. Сая дэг зөрчөөгүй гээд түнтэгнээд байна. Дэг зөрчсөн ш дээ. Хэлэлцэж байгаа асуудлаар завсарлага авна гэсэн болохоос биш хэлэлцээгүй өөр асуудлаар завсарлага өгнө гэсэн хууль байхгүй. Завсарлага нь дууссан асуудлыг дараа нь гэнэт ухаан орсон юм шиг үргэлжлүүлье гэдэг дэг байхгүй. Юу гэж худлаа хууль тайлбарлаад байгаа юм. Битгий УИХ-ын удирдлагыг Үндсэн хууль зөрчих, улс төрийн хариуцлага үүрэх байдалд оруулаад бай л даа." гэв.









