Парламентад анхны сахилгын шийтгэл хүртсэн С.Эрдэнэбат ₮92 саяын ХАДГАЛАМЖТАЙ, ₮45 сая БЭЛЭН МӨНГӨТЭЙ

2025 оны 9 сарын 23

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа  МҮЭХ-ны ерөнхийлөгчийн ажлаа давхар гүйцэтгэж сахилгын хариуцлага хүлээсэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат өнгөрсөн жил МҮЭХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгөөлгүй давхар хийсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан.  Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатыг хууль зөрчсөнийг батлагдаж, түүнд сахилгын хариуцлага тооцоод байсан.

Тэрээр түүний орлого гишүүн болсноор 28 сая төгрөгөөс 75 сая төгрөг болж өссөн гэж мэдүүлжээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮75 сая
Гэр бүлийн орлого: ₮22 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮380 сая /Орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮36 сая  / Суудлын жижиг машин,Mitsubishi, Outlander- 1 маркийн  тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮22 сая  /Хурдан удмын адуу-4, Адуу-12, Үхэр-8, Хонь-15/
Газар: ₮40сая /ЭЭзэмших-699м2-1, Өмчлөх-651м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮33 сая
Хадгаламж: ₮92 сая  Бэлэн мөнгө: ₮45 сая
Авлага: ₮48 сая
Зээл:  ₮30 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665541
0 эможи

keyboard_arrow_up