Үнэнд гүйцэгдсэн С.Ганбаатарын жилийн орлого гишүүн болсноор ₮94 сая болж НЭМЭГДЖЭЭ

2025 оны 9 сарын 23

Arslan.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатар яллах дүгнэлтийг авахаас татгалзсан тул яллагдагчаар татах тогтоолыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд өгөөд буй.

Тодруулбал, Прокурорын байгууллага мөрдөгчийн ирүүлсэн саналыг хянан үзэж үндэслэлтэй байна гэж дүгнэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэд хэдэн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Сайнхүүгийн Ганбаатарт:

  1. Эрүүгийн хуулийн 22.1-т заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” буюу өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст давуу байдал бий болгосон,
  2. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан, “хахууль авсан”,
  3. 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан”,
  4. 22.10 дугаар зүйлд заасан, “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” зэрэг нийт 4 хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдээд байна.

АТГ-ын хувьд УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд бүртгэлтэй газрыг бусдад худалдаж, хууль бусаар шилжүүлж, хариуд нь аж ахуй нэгжүүдээс их хэмжээний мөнгө авч, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгасан байдаг. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард энэ асуудалтай холбогдуулж холбогдох нэр бүхий иргэний гэрт нь очиж нэгжлэг хийхэд УИХ-ын гишүүн С.Ганбаатар мөн дуулиан дэгдээж байсан удаатай.

Тэгвэл үнэнд гүйцэгдсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр, гишүүн болсноор түүний жилийн орлого 26 сая төгрөгөөс 945 сая төгрөг болж нэмэгджээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: 94 сая
Гэр бүлийн орлого: 58 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮343 сая  /Орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮20 сая  / ,Toyota, Land Cruiser 100 маркийн  тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮128 сая  /Хурдан удмын адуу-30/
Газар: ₮сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 36 сая
Хадгаламж: 21 сая 
Авлага: ₮сая
Зээл:  ₮175 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665528
0 эможи

Зочин
2025-09-23 23:10
Gem mallin эзэн гэлүү хууль бусаар олсон орлогоороо босгосон байшинд аллага хядлага болсон өөдлөхгүй л дэ худлаа шударга царайлсан хөгийн амьтан хуулийн өмнө очиж гэм буруугаа хүлээгээч
keyboard_arrow_up