Д.Жаргалсайхан: Монголбанк спорт заалтай. Сургууль биш дээ үүгээр яах юм бэ? Үүний цаана маш их урсгал зардлууд гардаг
2025 оны 9 сарын 19
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж байна.
УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан “2026 оны төсвийн төсөөлөл 2.4 хувиар өсөж орж иржээ.
Мөн үнийн өсөлт ард иргэдэд тулгамдсан асуудал боллоо.
Зарим суманд АИ92 автобензиний литр тутмын үнэ 5000 төгрөг болчихсон ч байх шиг. ШӨХТГ гэж байна уу.
Дараагийн асуудал ТӨХК. Энэ компаниуд сувилал, амралтын газар, спорт заалтай.
Монголбанк, ХЗДХ-ийн яам спорт заалтай. Энэ одоо сургууль уу? Спорт заалаар яах гэж байгаа юм. Үүнийгээ түрээсэлдэг. Үүний цаана үйлчилгээний ажилтны зардал, дулаан, цахилгаан гээд урсгал зардлууд бий шүү дээ” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665486
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс