Улсын 53 тэрбумыг “шороон овоолго“ болгосон асуудалд нэр холбогдсон Ж.Золжаргалын орлого нь гишүүн болсноор ₮78 саяас ₮242 сая болж НЭМЭГДЖЭЭ
Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа ХҮН намаас сонгогдсон, УИХ-ын гишүүн Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр түүний орлого гишүүн болсноор 78 сая төгрөгөөс 242 сая төгрөг болж , гэр бүлийн орлого нь 10 сая төгрөгөөс 68 сая болж тус тус НЭМЭГДЖЭЭ.
Ж.Золжаргалын хувьд “Монголын алт МАК” ХХК-д инженер, менежер, газрын захирлаар 12 жил ажилласан намтартай. Тэрбээр Хөвсгөл аймгийн харьяат, хөгжмийн зохиолч Ж.Жаргалсайханы дунд хүү, урлагийн гэр бүлээс гаралтай нэгэн. 2015 оноос ХҮН намынхантай нэгдэж, өдгөө УИХ-ын гишүүн болсон.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, түүний хамаарал бүхий этгээдүүд улсын төсвөөс 50 гаруй тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан талаар хотын дарга өнгөрсөн долдугаар сард мэдэгдэж хийв.
Тодруулбал“Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөл” хэрэгжүүлнэ гэж улсаас 53.5 тэрбум төгрөг гаргуулж аваад, тэр их хэмжээний мөнгөө өөрийн төрсөн дүү Ж.Азжаргалын компани болох "Кэй минералс солюшн" ХХК-иар дамжуулж, төсөл нэрийдлээр угаасан гэх хэрэгт нэр холбогдсон.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮242 сая
Гэр бүлийн орлого: ₮68 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮855 сая /Амины орон сууц-2, нийтийн орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮42 сая / Range Rover, Toyota, RAV 4 маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮70 сая /Эзэмших-699м2-1, Өмчлөх-332м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮30 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
Ж.Золжаргалын 2023 оны ХОМ:









