4 их сургууль сурсан ч дипломоо авч чадаагүй Ч.Анар гишүүн ₮5,1 тэрбумын АВЛАГАТАЙ, ₮1,6 тэрбум үнэлгээтэй 5 МАШИНТАЙ
Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа хэвлэлд өгсөн ярианы үеэр "4 их сургууль сурсан ч дипломоо авч чадаагүй. Гэхдээби боловсролтой гишүүн" гэж буй Ч.Анар гишүүний 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮252 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮160 сая /Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮1,6 тэрбум / Chevrolet Camero, Yamaha R1, Toyota, Land Criuser 300, Toyota, Land Criuser 300, Toyota, Coaster маркийн нийт 5 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮100 сая /Эзэмших-690м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮187 сая
Хадгаламж: ₮12 сая
Авлага: ₮5,1 тэрбум
Зээл: ₮402 сая гэж мэдүүлжээ.









