Г.Лувсанжамц: Айлаар жишээ авах бол, Аав нь цалингаараа “lexus 570“ худалдаж авчихаад, эм тан, хүүхдийнхээ ном, дэвтэр авах мөнгийг өөр айлаас ЗЭЭЛЭЭД СУУЖ байна

2025 оны 9 сарын 18

Arslan.mn

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 35 хувь нь зам, 18 хувь нь боловсрол, 14 хувь нь эрчим хүч, 8-хан хувийг эрүүл мэндийн салбарт хуваарилж байна. Гадаадын зээл тусламжаа оруулбал, 20 хувь нь зам, 17 хувь нь боловсрол, 14 хувь нь эрчим хүч, 21 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар байна.

Айлаар жишээ авбал, Аав нь цалингаараа lexus 570 худалдаж авчихаад, эм тан, хүүхдийнхээ ном, дэвтэр авах мөнгийг өөр айлаас  зээлээд сууж байна 

Зам дагаж хөгжил ирэхгүй ээ. Хүнээ хөгжүүлж байж л хөгжинө. Татвар төлөгчдийн мөнгийг эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарт хэзээнээс зарцуулдаг болох юм бэ.

2026 оны төсөвт эмч, багш, цагдаагийн албан хаагчид тэтгэвэртээ гарахдаа авдаг 36 сарын цалингийн урамшууллын 50 хувийг хойшлуулахаар төлөвлөж. Ийм байж болохгүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665455
0 эможи

keyboard_arrow_up