О.Саранчулуун: Өвдчих тэгээд бид эмчилье гэж байгаа юм уу

2025 оны 9 сарын 18

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун "Улсын төсөв дээр хоёр санал хэлмээр байна.

Нэгдүгээрт, нийгмийн эрүүл мэндийн зардлыг хасаад байна. Гэтэл нийгмийн эрүүл мэндийг дэмжсэнээр эргээд зардлаа хэмнэнэ. Учир нь иргэд урьдчилан сэргийлж чадсанаар эрүүл мэндийн салбарын ачаалал буурна. Өвдчих тэгээд бид эмчилье гэж байгаа юм уу.

Хоёрдугаарт, нийгмийн хариуцлага. ААН-ийн орлогын албан татварын хөнгөлөлт 1 хувь байгаа. Гэтэл тэрийг ААН байгууллага жинхнээсээ нийгмийн харицулагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд яаж авах нь тодорхойгүй хэвээр байгаа. Төрөөс улсын төсөвт суулгаж чадаагүй, төр өөрөө хийх ёстой зарим ажлуудаа орхигдуулж  ААН, ТББ-ууд руу нийгмийн хариуцлагын хүрээнд та нар хий гэдэг" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665454
0 эможи

keyboard_arrow_up