Д.Амарбаясгалан: Хууль, шүүхийн байгууллага шударга ёс тогтоохын төлөө ажилладаг ёстой болохоос дохиур хэлбэрээр ажиллаж огт болохгүй

2025 оны 9 сарын 17

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэллээ. 

Чуулганы хуралдааны эхэнд  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан " Сүүлийн үед хууль хяналтын байгууллага, шүүхийн байгууллагад иргэдийн сэтгэл маш дундуур байгаа. Нийгэмд гарч байгаа сэтгэл сэртхийлгэм айхтар гэмт хэргүүдийг үнэн зөвөөр шийдэхгүй байна гэж УИХ-ын гишүүд олноороо үзэж байна.

Манай хуульч гишүүд үүн дээр санаачилгатай ажиллах хэрэгтэй. Хуулийн өөрчлөлтийг хийх шаардлагатай бол хийх хэрэгтэй.

Хууль, шүүхийн байгууллага шударга ёс тогтоохын төлөө ажилладаг байх ёстой болохоос дохиур хэлбэрээр ажиллаж огт болохгүй.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүн яллаад ардаас нь шүүхийн тогтоол унших гээд явж байсан тохиолдол бий болсон гэж гишүүд мэдэгдэл хийж байгаа. Зарим зүйл дээр санал нэгдэж байгаа.

Нийгэмд шударга ёс тогтох асуудалд шүүхийн байгууллага, хууль хяналтын байгууллагын цэвэр ажиллагаанаас хамааралтай. УИХ үүнд онцгой анхаарах шаардлагатай." гэв. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665430
0 эможи

keyboard_arrow_up