С.Баярцогтын худ Ө.Пүрэвбаатарын хүү П.Мөнхтулга гишүүн ₮2,1 тэрбумын 4 ОРОН СУУЦ, ₮1 тэрбумын үнэлгээтэй 30 АДУУТАЙ

2025 оны 9 сарын 16

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа  УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр түүний орлого гишүүн болсноор 330 сая төгрөгөөс 53 сая төгрөг болж буурсан гэж мэдүүлжээ.

П.Мөнхтулга нь “Эе эв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал буюу хувийн бизнестэй нэгэн. Түүний аав, Ө.Пүрэвбаатар 2014 онд Ч.Сайханбилэгийн “Шийдлийн” Засгийн газарт Эрчим хүний дэд сайдын албыг хашиж байсан. Мөн Монгол Улсын алдарт уяач тодотголтой нэгэн. Түүнчлэн Ө.Пүрэвбаатар, АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогттой худууд гэгддэг. Тодруулбал, Ө.Пүрэвбаатарын охин П.Оюунтөгс, С.Баярцогтын хүү Б.Гомбо-Эрдэнэ нар 2016 онд нижгэр хурим хийж тухайн үед шар хэвлэлийн хуудсуудыг дүүргэж байв.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮53 сая
Гэр бүлийн орлого: ₮136 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,1 тэрбум  /Орон сууц-4/
Тээврийн хэрэгсэл: ₮1,2 тэрбум  / СCadillac, Escalade, Infiniti, QX60, Maybach, 57-S, BMW, X-6 , Мотоцикл Yamaha R1, Мотоцикл,Harley Davidson, Harley Davidson маркийн нийт 6 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮1 тэрбум  /Хурдан удмын адуу-30/
Газар: ₮700 сая /Эзэмших-599м2-1, Эзэмших-8994м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮300 сая
Хадгаламж: 7 сая 
Авлага: ₮300 сая
Зээл:  ₮229 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665418
0 эможи

keyboard_arrow_up