Шатахуун түгээгчээс Засаг дарга болтлоо томорсон М.Бадамсүрэн гишүүн болсноор үл хөдлөх нь ₮228 саяас ₮1,2 тэрбум болж НЭМЭГДЖЭЭ

2025 оны 9 сарын 12

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа Дорнодын Засаг дарга асан, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн  2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрээр, М.Бадамсүрэн гишүүн болсноор 659 сая төгрөгийн хөрөнгө борлуулсан орлого олж, үл хөдлөх хөрөнгө нь 228 сая төгрөгөөс 1,2 тэрбум болж НЭМЭГДЖЭЭ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮98 сая
Гэр бүлийн орлого:  ₮49 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮659 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,2 тэрбум /Орон сууц-1, Хашаа байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮55 сая  /Суудлын жижиг машин,Hyundai, Sonata 7 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮294 сая /Адуу-110, Үхэр-20, Хурдан удмын адуу-22/
Газар: ₮40 сая /Эзэмших-1га-2, Өмчлөх-3500м2-1, Өмчлөх-699м2-1, Өмчлөх-700м2-1 нийт 4 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮77 сая
Авлага: ₮80 сая
Зээл:  ₮658 сая гэж мэдүүлжээ.

М.Бадамсүрэн нь газрын тосны инженер мэргэжилтэй тэрбээр ажлын гараагаа “НИК” ТӨХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газар, ОБЕГ-ын харьяа Улсын нөөцийн газарт ШТС-ын түгээгч, эрхлэгчээр эхэлсэн байдаг.  Улмаар 2008 онд ИТХ-ын төлөөлөгч, 2012 оноос Хэрлэн сумын Засаг даргын орлогч, 2013 оноос аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж, 2015 онд хэл ам, хэрүүл тэмцэл хийн Засаг даргаар томилогдон, өнгөрсөн УИХ-ын сонгууль хүртэл 9 жил ажиллаж байгаад УИХ-д тухалсан билээ.

Түүнийг аймгийн Засаг даргын орлогч болон Засаг даргаар ажилласан 11 жилийн хугацаанд Дорнод аймаг хөгжих нь байтугай өнгө зүс нэмээгүй, сайжирч, дээрдсэн зүйлгүй өдийг хүрсэн. Тиймээс ч УИХ-д тухалсан түүнийг ажил хийнэ гэдэгт эргэлзэх хүн олон доо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665361
1 эможи

keyboard_arrow_up