Өөрийгөө “эгэл бор хүү” гэдэг О.Батнайрамдалын орлого нь УИХ-ын гишүүн болсноор ₮29 саяас ₮378 сая болж НЭМЭГДЖЭЭ

2025 оны 9 сарын 12

Arslan.mnТөрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын  2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр, О.Батнайрамдал гишүүн болсноор орлого нь 29 сая төгрөгөөс 378 сая төгрөг болж НЭМЭГДЭН, 52 саяын хадгаламж, 160 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй болжээ.

Өөрийнхөө имижийг “эгэл бор хүү” хэмээн тодорхойлсон УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Оюутолгой, "Онтре"-тэй холбоотой асуудлаар УИХ дээр хяналтын сонсгол хийх шаардлагатай” хэмээн цахим сүлжээнд тасралтгүй мэдээлэл түгээж буй. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮378 сая
Гэр бүлийн орлого:  ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮46 сая
Орон сууц барилга байгууламж: ₮666 сая  /Орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮73 сая  /Toyota, Alphart , Toyota, Lexus маркийн нийт 2  тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮70 сая /дотоод/  ₮52 сая /гадаад/  Бэлэн мөнгө: ₮160 сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665360
0 эможи

Зочин
2025-09-12 21:50
манай улс ноомой ард түмэнтэй юм даа бумад орнуудынх шиг байвал яана эд нар
Зочин
2025-09-12 21:49
энэ хүн тэгвэл шударга дүр эсгээд бас л шуналтан хууль бус орлоготойм бна л даа
О.Батнайрамдал

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up