Э.Болормаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналаа Улсын ерөнхий прокурор хүргүүлнэ

2025 оны 9 сарын 12

Arslan.mnУИХ-ын гишүүн Э.Болормаагийн гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар өмнө бид мэдээлсэн. Улмаар тус хэргийг орон нутгийн цагдаагийн газраас  ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба руу шилжүүлж, шалгаж эхэлсэн гэх бөгөөд одоогийн байдлаар мөрдөн байцаалт дууссан аж.

Тэгвэл энэ сарын 15-д эхлэх Намрын чуулганаар гаднын компаниас хандив авсан хэргээр шалгагдаж буй УИХ-ын гишүүн Э.Болормаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналаа Улсын ерөнхий прокурор хүргүүлж магадгүй аж.

Хэрвээ асуудлыг шалгаад Э.Болормаа нь үнэхээр хууль бус хандивыг буцаан шилжүүлэхгүйгээр зарцуулсан нь тогтоогдвол Сонгуулийн ерөнхий хорооны УИХ болон Ерөнхийлөгчид өргөн барьсан гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдийн жагсаалтын Э.Болормаад холбогдох хэсэг хүчингүй болох ёстой. 

Товчхондоо, Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах хууль зүйн үндэслэл бүрдэнэ гэсэн үг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665349
1 эможи

Zochin
2025-09-12 15:47
Daraa daraagiin humuus gadaad companiudaas handib avaad Mongol turd songogdoj bolno gesen ug yumu
keyboard_arrow_up