Хотын орлогч асан О.Номинчимэг гишүүн ₮2,8 тэрбумын үнэлгээтэй 3 ОРОН СУУЦ, ₮1,7 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ

2025 оны 9 сарын 11

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа Хотын даргын орлогооч УИХ-ын тухалсан Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Түүнийг “Рио Тинто”-гийн хувьцаа эзэмшигч, нөхөр нь “Оюутолгой”-н хуулийн хэлтсийн захирал гэдгээр олон хүн мэднэ. Энэ угшлаар нь О.Номинчимэгийг Рио Тинтогийн улс төр дэх нэг гар хөл гэх хардлага ч явдаг.  Түүний хувьд улс төрийн богинохон намтартай, УИХ-ын даргын зөвлөх байсан гэдгээс өөр зүйлгүй. 

О.Номинчимэг гишүүн болсноор орлого нь 57 сая төгрөгөөс 69 сая төгрөг болж өсөж, мөн 1,1 тэрбум төгрөгөөс 1,7 тэрбум болж НЭМЭГДЖЭЭ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮69 сая
Гэр бүлийн орлого: ₮595 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮46 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,8 тэрбум  /Орон сууц-3, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮220 сая  /Lexus, 570, Tesla маркийн нийт хоёр тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮3,5 сая /Эзэмших-536м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮90 сая
Хадгаламж: ₮1,7 тэрбум 
Авлага: ₮80 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
665336
1 эможи

О.Номинчимэг

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up