Дэлгүүрийн орлого нь буурсан Ж.Ганбаатар гишүүний өөрийн орлого нь ₮462 сая болж ӨСӨЖ, ₮7,3 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ
Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр Баянгол дүүргийг 10 гаруй жил чамгүй мөнгөөр услаж байж улс төрд орох "виз"-ээ авсан гэдэг. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй, бэлтэй хүмүүсийн жишгээр л улс төрд орсон нь бизнесээ хамгаалах гэсэн зорилготой ч байх. Хөрөнгө орлогын мэдүүлгээрээ УИХ-ын хамгийн баян гишүүдийн нэг.
Хэдэн жилийн өмнө “Зорчигч Тээврийн Нэгтгэлийн III бааз” –ын 2.5 га газрын үнэлгээг 10 тэрбумаар буулган хамаарал бүхий компаниараа хувьчилж авсан дуулианд нэр холбогдож явсан Ж.Ганбаатар гишүүн саяхан гэхэд чуулганы индерээс "төртэй бизнес хийж үзээгүй гэж томрож" өөрийгөө энхийн цагаан тагтаа мэт магтаж сууж харагдсан.
Мөн болоогүй ээ, гишүүн маань чуулганы индер дээрээс Монгол банкны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж харагдсан. Үүнийг харсан олон нийт "Оргил" дэлгүүрийн орлого ашиг огцом буурсан байж болох талтай ч гэж байсан удаатай.
Тэрээр, түүний орлого УИХ-ын гишүүн болсноор тасралтгүй өсөөр, 187 сая төгрөгөөс 462 сая өлж ӨСЖЭЭ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮462 сая
Гэр бүлийн орлого: ₮452 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,1 тэрбум /Орон сууц-3/
Тээврийн хэрэгсэл: ₮690 сая / Mercedes Benz, S350L, Land Rover V1 маркийн нийт хоёр тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: : ₮0 сая
Газар: ₮520 сая /ЭЭзэмших-0.7га/
- Эзэмших-1261 м2-1,
- Өмчлөх-324 м2-1,
- Эзэмших-370 м2-1,
- Өмчлөх-372 м2-1,
- Өмчлөх-434 м2-1,
- Эзэмших-4495 м2-1,
- Өмчлөх-569 м2-1,
- Өмчлөх-579.57 м2-1,
- Өмчлөх-601 м2-1,
- Өмчлөх-606 м2-1,
- Эзэмших-7195 м2-1 нийт 11 газартай.
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮15 сая
Хадгаламж: ₮7,3 тэрбум
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
Түүний талаар Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян агсан “Хүмүүс янз янзаар л баяжих юм. Шунал нь шулам болсон баячууд ч бий. Ж.Ганбаатарыг сонгуулийн сурталчилгаа явуулахын оронд, баян өргөнөөрөө бардамнан мөнгө, эд материал тараахад нь хүмүүс их дургүйцсэн. “Намын гишүүнийхээ батлахыг барьж ирээд 50 мянган төгрөг ав” гэж хүртэл баярхсан байгаа юм. Ер нь Ж.Ганбаатар гэж хүний их мөнгөнд дулдуйдсан энэ хүчтэй бүлэглэл, хүний аминд хүрч болзошгүй болчихлоо. Өдий хүртэл би Ж.Ганбаатар гэж хүн шиг “буруу сэхэж” байгаа хүнийг даанч үзсэнгүй дээ” хэмээн бичиж байжээ.
Туршлагын хувьд үзсэн ч түүнийг сайн улстөрчийн нүдээр харахаас илүү сайн бизнесмэн л гэж харах хүмүүс олон.









