Цахилгаан нэмэхээс өөр ажил хийгээгүй Т.Доржханд ₮1 тэрбумын ОРОН СУУЦ, жилийн ₮91 саяын ОРЛОГОТОЙ
Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа ХҮН-ын дарга, Шадар сайд, УИХ-ын гишүүн Т.Доржхандын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Чуулганы гадна попорч явдаг түүний хувьд өмнөх Засагтай гар барьж сайд болоод Ерөнхий сайдыг дагаж олон улсын томилолтуудад цаасан дээр ч буулгаагүй ажлаа ярьж "амаараа ажил хийдэг" болоод удсан.
Тэрбээр Хамтарсан Засгийн газарт орсноосоо хойш Эрчим хүчний реформын үндэсний хороог ахалж 10 гаруй тэрбум төгрөгийг төсөвлүүлсэн ч цахилгаан нэмэхээс өөр ажил хийгээгүй.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮91 сая
Гэр бүлийн орлого: ₮116 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум /Орон сууц-1, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮25 сая /Суудлын жижиг машин,Nissan, Nissan маркийн нийт хоёр тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮10 сая /Адуу-12/
Газар: ₮50 сая /ЭЭзэмших-0.7га/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮90 сая
Хадгаламж: ₮25 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.









