“Олонд танигдаагүй“ жагсаалтын гишүүн М.Мандхай ₮754 саяын 2 ОРОН СУУЦ, ₮40 саяын үнэлгээтэй 4 АДУУТАЙ

2025 оны 9 сарын 08

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа төрд гарсан ч олонд танигдаагүй, МАН-ын жагсаалтаар Төрийн ордонд "заларсан" УИХ-ын гишүүн М.Мандхайгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн М.Мандхай ердөө жилийн өмнө төрд ажилласан туршлагагүй, худлаа хэлсэн хүнд Төрийн ордон ч орж үзээгүй нэгэн байлаа. Гэтэл нэг л өдөр Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож, удалгүй УИХ-ын гишүүн болсон нэгэн.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮44 сая
Гэр бүлийн орлого: ₮38 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮754 сая  /Орон сууц-2, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮75 сая  /Toyota, Alphard, Toyota, Camry маркийн нийт хоёр тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮40 сая /Хурдан удмын адуу-4/
Газар: ₮20 сая /Эзэмших-007га/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮90 сая
Хадгаламж: ₮140 сая
Авлага: ₮20 сая
Зээл:   ₮164 сая сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
665261
1 эможи

Зочин
2025-09-08 18:47
Эцгийг нь хэн гэдгийн?
keyboard_arrow_up