Улаанбаатарчууд үнэтэй мах идэх ёстой гэдэг Ж.Батсуурь гишүүн ₮2,6 тэрбумын 2 ОРОН СУУЦ, ₮140 саяын үнэлгээтэй 130 АДУУТАЙ
Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа Парламентад 2 дахь удаагаа сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Түүний хувьд 1997 оноос эхлэн улс төрийн хүчинд идэвхтэй зүтгэж эхэлсэн. Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Орон нутаг хариуцсан зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгэн.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байнгын хорооны хуралдааны үеэр “Улаанбаатарын хүмүүс үнэтэй мах идэх ёстой шүү дээ. Эрээнд очиж 36 мянган төгрөгөөр мах авч идчихээд, энд 8 мянган төгрөгөөр авч болохгүй” хэмээн хэлсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан байдаг.
Мөн түүний хамаарал бүхий “Сүхбаатар-89” ТББ-ыг Сүхбаатар аймгийн удирдлагуудын хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Тухайлбал, Сүхбаатар аймгийн удирдлага УИХ-ын гишүүн Ж.Батсуурьт давуу байдал олгож, хамаарал бүхий хүмүүсийнх нь нэр дээр үл хөдлөх хөрөнгө бариулсан нь тодорхой болсон хэмээж байв.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮78 сая
Гэр бүлийн орлого: ₮300 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮30 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,6 тэрбум /Орон сууц-2, Хашаа байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮380 сая /Nissan, Patrol, Nissan, Murano маркийн нийт хоёр тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮140 сая /Адуу-130/
Газар: ₮13 сая /Эзэмших-250м2-1, Өмчлөх-720м2-1 нийт 2 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮979 сая
Хадгаламж: ₮140 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая сая гэж мэдүүлжээ.









