ХҮН намаас АН-д ирсэн О.Алтангэрэл гишүүн жилийн ₮393 саяын ОРЛОГОТОЙ, ₮2,4 тэрбумын үнэлгээтэй 2 ОРОН СУУЦТАЙ
Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа бид ХЗДХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮393 сая
Гэр бүлийн орлого: ₮68 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮530 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,4 тэрбум /Орон сууц-2, Авто зогсоол-1/
Тээврийн хэрэгсэл: ₮620 сая /Ford, F-150, Зил 131, Toyota, Land Cruiser 200 , Mercedes Benz G 55 AMG маркийн нийт 4 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮8 сая /Адуу-4/
Газар:₮20 сая /Эзэмших-700м2 хоёр газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮95 сая
Хадгаламж: ₮44 сая, Бэлэн мөнгө: ₮180 сая
Авлага: ₮193 сая
Зээл: ₮58 сая гэж мэдүүлжээ.
Ташрамд дурдахад, саяхан болж өнгөрсөн АН-ын даргын сунгааны үеэр УИХ-ын гишүүн О.Алтангэрэл ХҮН намын гишүүн байсныг гэрчлэх гэрэл зураг сошиалыг шуугиулж байв. Түүнийг ХҮН намаас Ардчилсан намд байршсан “БЭТ”-үү гэх зэргээр намынхан гишүүд нь шүүмжилж, зайлуулах ёстой гэх шахалт шаардлага ч тавьж ирсэн удаатай.
О.Алтангэрэлийн хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас хангайн бүсэд өрсөлдөн ялалт байгуулснаар УИХ-ын гишүүн болсон. Ардчилсан нам Засгийн газарт хамтарснаар Хууль зүйн сайд болж, давхар алба хашиж байв.









