“Женко“-ын хүн гэгдэх Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан гишүүн болсноор орлого нь ₮30 саяас ₮507 сая болж ӨСЖЭЭ
Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа бид УИХ-ын шинэ гишүүдийн нэг болох Д.Жаргалсайханы 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Түүний хувьд одоогийн байдлаар хэдэн удаа тойргоо тойрсноос өөр хийсэн ажил алга даа.
Тэрбээр УИХ-д нэр дэвших үеэр буюу 2023 онд жилийн 30 сая төгрөгийн орлогтой гэж байсан бол 2024 онд УИХ-ын гишүүн болсноор 507 сая төгрөгийн орлогтой болжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮507 сая
Гэр бүлийн орлого: ₮72 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум /Зуслангийн байшин-1, Оффис зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮68 сая /MG MOTORS, MG6 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮85 сая /Адуу-80/
Газар:₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮10 сая
Хадгаламж: ₮10 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮219 сая гэж мэдүүлжээ.
Ташрамд дурдахад, Д.Жаргалсайхан нь ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэгддэг. 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болмогц Ерөнхийлөгчийн Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн даргаар томилогдож, 2019 онд ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын даргаар дэвшиж байв. Бүр тодруулбал, 2021 онд Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буухынхаа өмнө Тавантолгой-Зүүнбаян төмөр замын төслийг амжилттай удирдсан гэж Н.Удаанжаргал, Д.Жаргалсайхан хоёрыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж байсан түүхтэй.









