УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа ₮1,8 тэрбумын үнэлгээтэй 3 ОРОН СУУЦ, ₮3,9 тэрбумын хөрөнгө борлуулсны ОРЛОГОТОЙ болжээ

2025 оны 9 сарын 03

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа бид УИХ-ын шинэ гишүүдийн нэг болох Үндэсний эвслийн гишүүн Д.Пүрэвдаваагийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮54 сая
Гэр бүлийн орлого: ₮48 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮3,9 тэрбум
Орон сууц барилга байгууламж: ₮1,8 тэрбум  /Орон сууц-3, Авто зогсоол-3/
Тээврийн хэрэгсэл: ₮196 сая  / Toyota, Prius, Lexus, RX 450  маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮51 сая /Хонь-150, Адуу-19, Үхэр-18/
Газар: ₮20 сая /Эзэмших-566м2-1, Эзэмших-700м2-1, Өмчлөх-700м2-1 нийт 3 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮80 сая 
Хадгаламж: ₮19 сая /дотоод/  ₮61 сая /гадаад/
Зээл:  ₮945 сая гэж мэдүүлжээ.

Түүний хувьд Баянзүрх дүүргийн  Засаг дарга,  2020-2023 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665196
0 эможи

keyboard_arrow_up