ХҮН намаас гарч буйгаа зарласан гишүүн Б.Мөнхсоёл ₮1,3 тэрбумын үнэлгээтэй ОРОН СУУЦ, ₮7,5 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ
Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа бид УИХ-ын шинэ гишүүдийн нэг болох Б.Мөнхсоёлын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Түүний хувьд өнгөрсөн зургаадугаар сард ХҮН намаас гарч байгаагаа мэдэгдсэн нь олны анхаарлын татаж байв. Тэрээр, "Би хамгаалалт хүсч байна. Намайг дандаа заналхийлнэ. Нэрийг нь хэлэхээ больё. "Гэр бүл рүү чинь орно, хүүхдүүд рүү чинь орно" л гэх юм. Нэг удаа Б.Найдалаа гишүүн "Кноп хамтарч дарсангүй" гээд ширээ балбаж босч ирж байсан. Үг хэлэх бүрд П.Наранбаяр сайд шүүмжилж байна. Дотоод ардчилалтай байх хэрэгтэй. ХҮН нам тарах хэрэгтэй. Үг хэлэх эрх чөлөө алга. "Буруу үг хэллээ" гэж чичилж байна. Баасан гарагт бас тэгж загнасан" хэмээж байсан удаатай.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮59 сая
Гэр бүлийн орлого: ₮120 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,3 тэрбум /Орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮537 сая / Nissan, QASHQAI, Infiniti, QX60, Kia Sportage Crossover маркийн нийт 3 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮500 сая /Эзэмших-813м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮979 сая
Хадгаламж: ₮7,5 тэрбум
Авлага: ₮0 сая
Зээл: ₮309 сая гэж мэдүүлжээ.









