“Тэрбумтан“ Б.Пунсалмаа УИХ-ын гишүүн болсноор орлого нь буурч, бусад гишүүдийн адил хөл дүүжлэх УНААГҮЙ болжээ
Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа жилийн 85 тэрбум төгрөгийн орлоготой гэгддэг УИХ-ын шинэ гишүүн Б.Пунсалмаагийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Түүний хувьд УИХ-ын 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигч үеэр өөрийн жилийн орлогоо ₮85 тэрбум, гэр бүлийн орлого нь ₮84 тэрбум гэж мэдүүлж олон нийтийн нүдийг орой дээр нь гаргасан гэдэг.
Тэрбээр Пунсалмаа сангийн үүсгэн байгуулагч, Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, М-Ойл группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад ийнхүү УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.
Тэгвэл 2024 онд буюу УИХ-ын гишүүн болсноор түүний орлого нь 91 сая төгрөг болж буурсан гэж мэдүүлжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮91 сая
Гэр бүлийн орлого: ₮77 сая
Орон сууц барилга байгууламж: ₮4,6 тэрбум /Амины орон сууц -2, орон сууц-4, Хашаа байшин-2, Авто граж-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮400 сая /Эзэмших-400м2, Өмчлөх-700м2 нийт хоёр газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮485 сая
Хадгаламж: ₮467 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
Түүний 2020 оны сонгуульд нэр дэвших үеийн ХОМ:









