УИХ-ын хамгийн залуу гишүүн Ш.Бямбасүрэн сарын ₮38 саяын ОРЛОГОТОЙ, ₮1,1 тэрбумын 3 ОРОН СУУЦТАЙ
Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа УИХ-д шинээр орж ирсэн хамгийн залуу гишүүн гэх тодотголтой Ш.Бямбасүрэнгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн нь УИХ-ын гишүүн асан, "Хамуг Монгол Хөдөлмөрийн Нам"-ын үүсгэн байгуулагч Ц.Шинэбаяр агсны бага хүү юм.
Тэрбээр Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан, Дорнод аймгийн Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байгаад ийнхүү УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.
Түүний орлого нь гишүүн болсноор 294 сая төгрөгөөс 457 сая төгрөг болж, нэг жилийн дотор 163 сая төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮457 сая
Гэр бүлийн орлого: ₮24 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,1 тэрбум /Амины орон сууц -2, орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮100 сая /Land Range Rover маркийн нэг тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮63 сая /Хурдан удмын адуу-4, Үхэр-43/
Газар: ₮1,5 сая /Өмчлөх-700м2 /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮40 сая
Хадгаламж: ₮73 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮119 сая гэж мэдүүлжээ.









