Хяналтын сайд асан, УИХ-ын гишүүн Э.Одбаяр ₮1,7 тэрбумын үнэлгээтэй 2 ОРОН СУУЦ, ₮159 саяын ХАДГАЛАМЖТАЙ
Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл Вьетнамд төрийн бүтээмжийн чиглэлээр туршлага судлах нэрээр төсвийн мөнгөөр явсан гэх олон нийтийн шүүмжлэлд өртөж байсан Хяналтын сайд асан, УИХ-ын гишүүн Э.Одбаярын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Түүний орлого нь гишүүн болсноор 10 сая төгрөгөөр буурч, харин хадгаламж нь 70 сая төгрөгөөс 159 сая төгрөг болж, нэг жилийн дотор 80 сая төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮24 сая
Гэр бүлийн орлого: ₮211 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,7 тэрбум /орон сууц -2, Зуслангийн байшин-1, Авто зогсоол-1/
Тээврийн хэрэгсэл: ₮360 сая / Toyota Land Criuser 300, Hyundai, Grandeur маркийн хоёр тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮117 сая /Хурдан удмын адуу-50, Үхэр-40, Хонь-100, Ямаа-50/
Газар: ₮65 сая /Эзэмших-510м2, Эзэмших-700м2, Өмчлөх-5000м2 нийт 4 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮40 сая
Хадгаламж: ₮159 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮27 сая гэж мэдүүлжээ.









