УИХ-ын гишүүн М.Нарантуяа 1,7 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ, гэр бүлийн орлого нь 180 САЯ, 1,5 тэрбум төгрөгийн ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ

2025 оны 10 сарын 20

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргаж, энэ хүрээнд бид УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл Намрын чуулган эхлэхээс өмнө ажлаа өгнө хэмээн таахалзаж байсан тэрээр саяхан амаржсан хэдий ч өнгөрсөн пүрэв/2025.10.16/ гарагт болсон Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх чуулганы хуралд өөрийн биеэр оролцож, бусад гишүүдийг "Хуралдаа ор" хэмээн загнаж байв.

Энэ нь ч нийгмийг хоёр талцуулаад амжсан юм. Нэг хэсэг нь түүнийг үнэхээр "ажил хэрэгч" хэмээн харж байхад нөгөө бүлгийнхэн нь "Мөнгөө авсан хүн ажлаа хийхээс яахав" хэмээж байв. 

Тус оройдоо өөрийнхөө цахим хуудсаар лайв хийсэн М.Нарантуяа гишүүн "Нэг тэрбум төгрөг бол их мөнгө биш" хэмээн олны дургүйцлийг хүргээд амжсан. Ингээд түүний 2024 оны ХОМ-ыг хүргэж байна. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮267сая
Гэр бүлийн орлого: ₮180 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: 1,7 тэрбум   /Орон сууц-1, зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮100 сая  /Nissan, Patro маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮104 сая  /Зөгий /бүл/-45, Хурдан удмын адуу-10/
Газар: ₮40 сая  /Эзэмших-0.7га нийт хоёр газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮1,5 тэрбум
Хадгаламж: ₮12 сая      Бэлэн мөнгө: ₮93 сая
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮122 сая гэж мэдүүлжээ.

М.Нарантуяа-Нара 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр ИЗНН-аас жагсаалтаар сонгогдсон билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
664905
1 эможи

Irgen
2025-10-20 14:10
Ганцхан тэрбум авчих юмсан Нара гишүүнийг хаанаас олох уу Ухаан муутай арчаагүй юм байна мөнгө
Зочин
2025-10-20 12:00
Хүүхэд хүчинддэг гахай
Дорж
2025-08-21 10:16
Ийм нэг Эрүүл Өвчтэй нь мэдэгдэхгүй балай юмнууд Хууль боловсруулж, улсын мөнгө санхүүг захиран зарцуулах шийдвэр гаргаж сууж байна гэж бодохоор л хэцүү юм. Манай ард түмэн ч ёстой нэг Оросуудын хар хайрцагны өс хонзонгийн бодлогоор сайныгаа хэлмэгдүүлж хомроглон устгаж Хөлдүүгийн хөлдүү ядуугийн ядуу арчаагүй, хог шавхрууны генүүд нь
Хүн
2025-08-21 09:30
Арга үгүй дээ Их хурлын гишүүдийн булхайг ил цацдаг ганц нэг хүн нь болохоор зайлуулах нь чухал бөгөөд бусад тасладаг бүх гишүүдээ бас зхйлуулах байлгүй дээ Тэгш хандах үгүйг ард түмэн харж лсууна тэд сохор биш
Ахмад
2025-08-21 09:08
М.Нарантуяа гишүүн байж бүгдийг шударгаар ил тод хэлдэг тул боломжгүй юм.
Зочин
2025-08-20 16:19
Ажлаа егех гишууний херенге бидэнд сонин биш. Хуулаад хаясихсан зам талбайгаа хэзээ нехех юм болоо?! Дуу чимээ, тугжрэл гээд зендее асуудлыг сурвалжилмаар!!!
М.Нарантуяа

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up