Гишүүнээр сонгогдоод “хэлгүй” болчихсон Х.Болормаа ₮2,4 тэрбумаар үнэлэгдэх 6 ОРОН СУУЦ, ₮827 саяын ХАДГАЛАМЖТАЙ

2025 оны 8 сарын 18

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна.

Тухайлбал, улсынхаа Ерөнхий сайдаас ч давсан орлого, хөрөнгөтэй гишүүн бол Сүхбаатар дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон Х.Болормаа.

Дүүргийн Засаг дарга байхдаа тэрбээр одонтой ээжүүдэд гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглэх зориулалтаар 900 сая төгрөгийн тендерийг зарласан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчин, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан хэмээн иргэд, олон нийтэд шүүмжлэлд өртөж байсан.

Гэвч өнгөрсөн хугацаанд түүнд хуулийн болон ёс зүйн ямар нэгэн хариуцлага хүлээлгээгүй, “төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан” нэр зүүгээд л өнгөрч байж. Хэдийгээр тэр дүүрэгтээ энэ мэт “том” байсан ч гишүүнээр сонгогдоод удалгүй л “хэлгүй” болчихсон. Сүүлдээ бүр бараа сураг нь ч үзэгдэхээ больсон нь хачирхалтай. 

Тэгвэл Гишүүнээр сонгогдоод “хэлгүй” болчихсон Х.Болормаагийн  2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮400 сая
Гэр бүлийн орлого: ₮180 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮1,7 тэрбум  
Орон сууц барилга байгууламж: ₮2,4 тэрбум /Орон сууц-6, Үйлчилгээний зориулалттай байр-1, бусад барилга байгууламж -1 /
Тээврийн хэрэгсэл: ₮315 сая  /Toyota, Land Criuser 300 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮80 сая  /Эзэмших-2800м2, Эзэмших-700м2-2 нийт 3 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮598 сая 
Хадгаламж: ₮827 сая      Бэлэн мөнгө: ₮180 сая
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮50 сая гэж мэдүүлжээ.

Түүний хувьд 2020-2024 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг даргын албыг тус тус хашиж байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
664864
1 эможи

Оюун Рэгжийбуу оюун
2025-08-18 13:31
Улсынхаа нэр хүндтэй албыг ингэж хаших ч гэж дээ. Голдуу ядуу сэтгэхүйтэй хүмүүс ийм байдаг гэсэн дээ.
Х.Болормаа

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up