Гаднын компаниас хандив авсан хэргээр шалгагдаж буй Э.Болормаа ₮1,4 тэрбумын 3 ОРОН СУУЦ,  ₮370 саяын ХАДГАЛАМЖТАЙ

2025 оны 8 сарын 18

Arslan.mn

УИХ-ын гишүүн Э.Болормаагийн гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар өмнө бид мэдээлсэн.

Тэгвэл тус хэргийг орон нутгийн цагдаагийн газраас  ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба руу шилжүүлж, шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий.

Хэрвээ асуудлыг шалгаад Э.Болормаа нь үнэхээр хууль бус хандивыг буцаан шилжүүлэхгүйгээр зарцуулсан нь тогтоогдвол Сонгуулийн ерөнхий хорооны УИХ болон Ерөнхийлөгчид өргөн барьсан гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдийн жагсаалтын Э.Болормаад холбогдох хэсэг хүчингүй болох ёстой. Товчхондоо, Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах хууль зүйн үндэслэл бүрдэнэ гэсэн үг.

Тэгвэл гаднын компаниас хандив авсан хэргээр шалгагдаж буй УИХ-ын гишүүн Э.Болормаагийн  2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮141 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮99 сая 
Орон сууц барилга байгууламж: ₮1,4 тэрбум /Орон сууц-3 /
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая 
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮0 сая 
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая 
Хадгаламж: 16 сая /дотоод/  ₮370 сая /гадаад/
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮136 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664863
0 эможи

хасбуу
2025-08-18 10:03
4 жил шалгана
Э.Болормаа

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up