Засгийн газраас хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд зарцуулах 8 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

2025 оны 8 сарын 15

Arslan.mn

Архаг ангилалд багтдаг оноштой хүүхдийн нарийн мэргэжлийн эмчилгээ, тусламж, үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт тавихгүй байх шийдвэр гарлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт /2025.08.12/ ЭХЭМҮТ-д ажиллах үеэр долоон настай охин хэнгэрэг нөхөх хагалгаанд орж чадахгүй болсон тухайгаа хэлж, тусламж хүссэн. Ерөнхий сайд тухайн асуудлыг шуурхай шийдвэрлэж, эрүүл мэндийн даатгалын сангийн хязгаарлалтыг цуцлах талаар албаныхантай ярилцахаа мэдэгдсэн. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж дээрх хязгаарлалтыг цуцалсан байна. Тодруулбал,

• Хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд квот тавихгүй,

• Эрт илрүүлгийн тусламж үйлчилгээний төсвөөс энэ онд найман тэрбум төгрөг татаж, хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд зарцуулахаар шийдвэрлэв. Ирэх жилүүдэд энэ зардлыг улсын төсөвт тусгаж шийдвэрлэж байхыг Ерөнхий сайд үүрэг болголоо. 

Ингэснээр ЭХЭМҮТ төдийгүй улсын хэмжээнд хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ саадгүй үргэлжлэх нөхцөл бүрдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664854
1 эможи

Зочин
2025-08-15 15:12
Эрт илрүүлэгт зориулсан мөнгийг хүүхэд рүү шилжүүлсэн болохоос засгийн газар хүүхэддээ 8 тэрбум нэмж өгсөн юм байхгүй шүү зөв гарчиг өгч, ард иргэдийг төөрөгдүүлж, ЗГ сайн ажиллаж бга юм шиг битгий бичээд бай, үнэнийг л бич
keyboard_arrow_up